"Очир" төвд 13 настай охин амиа алдсан хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 10.00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Гэвч яллагдагч Д.Жавхлангийн өмгөөлөгч өнөөдөр эрүүл мэндийн нарийн шинжилгээ өгөх шаардлагатай болсон гэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ.

Ингэснээр тус хэргийг шүүх анхан шатны шүүх хуралдааныг 2 өдрөөр хойшлууллаа. Тус шүүх хурал нийт 3 дахь удаагаа хойшлогдлоо.