УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрдэнэт үйлдвэртэй холбоотой мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Онцгой дэглэм тогтоосон үед тухайн үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаатай холбоотой худалдан авалтаас бусад ямар нэгэн худалдан авалт, гэрээ хийхийг хориглодог. Гэтэл 2019 оны 5 дугаар сараас эхлээд замбараагүй нөхцөл байдал үүссэн. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэр нийт 150 сая долларын гэрээ хийсэн. Эдгээр гэрээний 80 орчим хувь нь хятадуудтай хийсэн байгаа гэрээ юм. 324 тэрбум төгрөгийн тендер ч байгаа юм. Уг нь 50 сая төгрөгөөс дээш тендерийг зарлаад санал ирэхгүй бол худалдан авалт хийдэг. Гэтэл энэхүү луйвраа онцгой байдлын үеийн онцгой дүрэм гээд зүйлээрээ зөвтгөөд байна. Намууд мөнгө босгохдоо ихэвчлэн төрийн өмчийн компаниудыг ашигладаг. Тэр гэрээгээ хүмүүст худалддаг нь бичигдээгүй дүрэм болсон.