УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн даваа гарагт мэдээлэл хийж, МАХН-аас гарах өргөдлөө намынхаа дарга Н.Энхбаярт хүргүүлж буйгаа мэдэгдсэн. Мөн "Тодорхой асуудлуудаарх дэвшүүлсэн саналыг минь хэд хэдэн нам дэмжиж, намдаа орохыг урьсан. Би сонгуульд зайлшгүй орох шаардлага байгаа юм. Яагаад вэ гэхээр Орхон аймаг, Эрдэнэт хотод миний бие амласан зүйлүүд бий. Тэдгээрийгээ тайлагнаж, тайлбарлах ёстой. Тиймээс аль намд элсэхээ лхагва гарагт шийднэ" хэмээсэн юм.

Тэгвэл өнөөдөр аль намд элсэхээ шийджээ. 

Энэ талаараа "Өнөөдөр миний бие Ардчилсан намыг бүлэгтэй болгох, хүчтэй сөрөг хүчнийг бий болгох зорилгоор Ардчилсан намд элсэхээр шийдлээ. Үнэмлэхээ 10.00 цагт тус намын төв байрнаас очиж авна" хэмээн твиттертээ жиргэсэн байна.