УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Сайд Ж.Бат-Эрдэнэ хариуцлага хүлээж, өргөдлөө өгдөг юм байна. Өгч болно. Гэхдээ төрийн албан хаагч хариуцлага алдаад, яамны гадаа хүн амины хэрэг гарчихаад байхад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар та яагаад хариуцлага хүлээдэггүй юм бэ. Та хариуцлага хүлээж өргөдлөө өгөх ёстой. Би таныг өргөдлөө өгөхийг хүлээгээд сууж байна" хэмээн ярилаа.

Зам, тээврийн хөгжлийн яаманд гарсан асуудалтай холбоотойгоор сайд Ж.Бат-Эрдэнэ ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа хүлээлгэж өгөх өргөдлөө өгөөд буй юм.