Чуулганы үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ц.Нямдорж гишүүн рүү ёс бус үгсээр дайрч доромжилсон  билээ. Тэрбээр түүнд хандан “Чамд хэлэх зүйл олон байна. Даралт чинь ихэсчих болов уу. Өөрийг чинь амьд яваасай гэж хүсч байна. Чи бол Монголын төрийг бузарласан балай минь, жинхэнээсээ чи эндээс зайлах ёстой” гэсэн юм. 

Олны эгдүүцлийг хүргэсэн бичлэг олон ил болсны дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би Нямдорж сайдаас уучлал гуйв. Улс төрч хүн сэтгэл хөдлөлөө барьдаг байх ёстой. Бас хүн ахтай дээл захтай байх нь зайлшгүй. Аавдаа загнуулж байж бид ухаан суух юм даа” хэмээн жиргэсэн байна.