Энэ сарын 6-ны ням гарагт Сибир, Зүүн хойд Хятад, Монгол, Солонгос, Япон зэрэг орнуудад нар хиртэлт үзэгдэнэ гэж https://www.forbes.com мэдээлжээ.

Энэ удаагийн нар хиртэлт энгийн нүдээр харахад аюултай учраас заавал хамгаалах хэрэгсэл зүүх шаардлагатай гэж мэргэжилтнүүд зөвлөжээ.

2019 онд нийт 6 удаа нар хиртэлт болох бөгөөд энэ нь эхний тохиолдол нь юм. Нар хиртэлт гэдэг нь сар дэлхийг тойрох замдаа нарнаас дэлхий рүү чиглэн ирж буй гэрлийг халхлан өнгөрөхийг процесс аж.