Өнөөдрөөс эхлэн нөөцийн махны худалдаа эхэлж байна.

Энэхүү үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох тэргүүтэй албаны хүмүүс оролцов.

Энэ жил Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд "Баатарууд Тэнгэр" ХХК, "Дархан меат фүүдс" ХХК, "Сүхбаатар мах маркет" ХХК-иуд нийт 4,0 мян.тн мах бэлтгэсэн байна. Эдгээр бэлтгэсэн үхэр, хонь, ямааны ястай махыг 2 болон 3 кг-аар ангилан савлан, үхрийн ястай махыг 7200 төг, хонины ястай махыг 6000, ямааны ястай махыг 5500 төгрөгөөр Нийслэлийн 6 дүүрэгт 50 гаруй хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж эхэллээ. Цаашид хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулан худалдаалах цэгийн тоог өсгөх юм.

Махны борлуулах үнийг зах зээл дэх жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 14-31 хувиар хямд байна.Үхрийн ястай махыг 2442 төгрөгөөр, хонины ястай махыг 2734 төгрөгөөр, ямааны ястай махыг 900 төгрөгөөр тус тус доогуур үнээр борлуулж байна.