Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр  БНХАУ-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Ян Чин Дун, Улстөрийн зөвлөх Ли Янь Жүн нарыг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар Тавантолгой, Гашуунсухайт, Ганцмодны боомт чиглэлд нүүрс тээврийн тэрэгний урт дараалал үүсээд байгаа явдалд БНХАУ-ын ЭСЯ-аас анхаарлаа хандуулж, нүүрс тээврийн автомашины хил нэвтрэх тоог нэмэгдүүлэхийг хүслээ. 

БНХАУ-ын Засгийн газраас хилийн боомтууддаа техник, технологийн нэгдсэн шинэчлэлт хийж, ухаалаг системд шилжиж байгаа нь Ганцмод боомтын үйл ажиллагааг түр удаашруулсан байна.  Боомт дахь технологийн шинэчлэлт дуусч буй бөгөөд энэ долоо хоногоос нүүрс тээврийн автомашинуудыг хилээр нэвтрүүлэх ажил хэвийн горимд шилжинэ гээд энэхүү түр зуурын саатал нь Хятад Монголын худалдаа эдийн засгийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдэгт итгэж байна гэж ноён Ян Чин Дун хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар:


Мөн өнөөдөр уг уулзалтын өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын  дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар шатахуун импортлогч компаниудын удирдлагуудтай уулзсан. Улмаар шатахууны үнийн асуудлаар зарчмын тохиролцоонд хүрч, энэ сарын 7-ны өдрөөс А92 бензинийн үнийг 100 төгрөгөөр бууруулахаар болоод буй юм.