Нэгэн уран бүтээлч N 95 амны хаалт дээр нүүрний халхлагдсан хэсгийг хэвлэх санаачлага гаргасан нь олны анхаарлыг татаад байна. Сан Франциско хотын зураач Даниэль Баскин тэрээр найзуудтайгаа амны хаалтны цаанаас хүмүүсийг хэрхэн таних талаар ярилцаж байгаад энэхүү санааг олсон тухай Daily Dot мэдээлжээ.

Тэрээр муруй гадаргуу дээр хэвлэх чиглэлээр мэргэшсэн олон компаниудтай холбоо барьсан бөгөөд түүний санаа жинхэнэ бүтээгдэхүүн болоход тийм ч их хугацаа шаардагдаагүй аж. Ингээд тус санаагаа хэдхэн цагийн дараа ажил хэрэг болгохоор вэбсайтаа бүтээжээ.

Твиттер хуудсанд шинэ сайтынхаа холбоосыг хуваалцсан даруйд тэрээр олон зуун захиалгад дарагдсан байна. Хэвлэсэн амны хаалтуудын эрэлт улам нэмэгдэж байгаа ч хэд хэдэн хүчин зүйл түүнд үйлдвэрлэлээ эхлүүлэхэд нь саад болж байгаа аж.

Баскины тайлбарласанаар хэвлэх үйл явц нь амны хаалтыг бодит мэтээр харагдуулахад нөлөөлж байгаа учраас тус асуудлыг шийдвэрлэх шийдэл хайж буй гэнэ. Хэдий шинэлэг шийдэлтэй ч амны хаалтны үндсэн үүргээ гүйцэтгэж байх ёстой мөн гар утасны Face ID таних технологийг турших шаардлагатай аж.  Технологийн компаниуд нь энэ төрлийн аюулгүй байдлын механизмыг байнга сайжруулж байдаг учраас энэ нь шинэ сорилт болжээ.

Баскин энэ сорилтыг давах арга бол утасны Face ID функцийг тохируулахдаа маск зүүх нь оновчтой гэж үзэж байна.

Цаг нь ирэхэд хэрэглэгчид Баскины вэбсайтад нүүрнийхээ зургийг байршуулан, вэб програмыг ашиглан зураг дээр өөрчлөлт хийх боломжтой. Зургийг дараа нь N95 амны хаалтыг хоргүй, байгалийн будагч бодисоор уян материал дээр хэвлэн худалдан авагчийн арьсны өнгөнд тохирсон өнгөөр хэвлэх юм байна. 


 

Эх сурвалж: https://nextshark.com/