Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна.

Тус газарт 11 метрийн зузаантай 48 мянган метр куб шороонд гулсалт үүсээд байгаа юм.

Ослын үеэр нурангид даруулж амиа алдсан дөрвөн иргэний ар гэрт тэтгэмж олгох нөхцөлийн талаар МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан мэдээлэл хийв. 

"Бид ямар хүчин зүйлээс болж ийм их хэмжээний нуралт үүссэнийг тогтоохоор ажиллаж байна. Одоогоор энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл боломжгүй. Хөдөлмөрийн хуулийн 97-р зүйлд заасны дагуу тухайн байгууллагаас осолдогчийн ар гэрт нэг удаагийн тэтгэмж олгох заалт бий. Дөрвөн тэжээгчээ алдсан ар гэрт нийт 193 сая 320 мянган төгрөгийн тэтгэмж олгох ёстой. Түүнчлэн нийгмийн даатгалын сангаас осолдогчийн цалин, ажилласан жилтэй нь уялдуулж ар гэрт нь тэтгэмж олгоно гэж заасан. " гэлээ.

Одоогоор осолд өртөж амиа алдсан дөрвөн иргэнээс хоёрынх нь цогцосыг нуранги доороос гаргаад буй бөгөөд үлдсэн хоёр иргэний цогцосыг эрэн хайх ажиллагаа 6 дахь хоногтоо үргэлжилж байна.