“Нөхөртэй болох 129 арга зам” нэртэй 1958 онд нийтлэгдсэн нийтлэл цаг хугацаа хичнээн өөрчлөгдсөнийг харуулжээ

1950 оныг дүрслээч гэж танаас асуувал та юу гэж хариулах вэ. Социалист Орос улс болон АНУ-ын хүйтэн дайны талаар хэлэх үү? Эсвэл дуучин Элвисийн нэр хүнд өдөр өдрөөр өсч байсан тухай юу? Анхны хиймэл дагуулууд тойрог замд орсныг уу? Магадгүй эдгээр зүйлсийг та дурьдаж болно. 

Саяхан Мэдисоны Ким Маркс-Кучзийски 1958 оны Мк Каллын нийтлэл "Нөхөртэй болох 129 арга зам"-ыг дахин хуваалцсан нь цаг хугацаа ямар их өөрчлөгдсөнийг харуулжээ. 

Эдгээр алхамууд одоогийн нийгэмд хэр нийцтэй талаар санал бодлоо хуваалцаарай. 

Зарим нэгээс нь дурьдахад:

Нөхөр болох хүнийг хаанаас хайх хэрэгтэй вэ?

  1. Нохойтой болоод нохойгоо салхилуул
  2. Стратегийн хувьд ач холбогдолтой газар машинаа засуул
  3. Оройн курст суралцах, гэхдээ эрэгтэйчүүдийн сонирхдог хичээлийг сонго
  4. Ууланд авиралтын клубт элс
  5. Газар зүйн байрлалаар хамгийн их ганц бие эрчүүдтэй газрыг олж мэд
  6. Эхнэрээ алдсан боломжийн гоонь эрийг олж ав
  7. Гольфоор хичээллэх, мөн өөр төрөл бүрийн клубт хичээллэ
  8. Богино хугацааны аяллуудад яв
  9. Паркт суугаад шувуу хоолло
  10. Европ руу дугуйгаар аяла
  11. Анагаахын салбар, шүдний эмнэлэг, хуулийн сургуульд ажилд орох зэргээр хайх боломжтой гэжээ.