• Аpple-ийн гүйцэтгэх захирал Стив Жобсын бэлэвсэн эхнэр Лаурен Пауэлл Жобс "өв хөрөнгөө баяжуулах" сонирхолгүй тухайгаа Нью Йорк Таймс сонинд өгсөн шинэ ярилцлагад дурджээ. 
  • "Стив Жобс ч би хэдий удаан амьдарна, энэ бүхэн надтай хамт дуусна" гэж тэр Таймс сонинд ярьжээ. Тэрээр 24 тэрбум долларын хөрөнгөтэй байсан бөгөөд 2011 онд Жобс нас барсны дараа эхнэр нь энэхүү хөрөнгийг өвлөн авсан аж.
  • Тэрээр өөрийн “Эмерсон Коллектив” гэх байгууллагаар дамжуулан цагаачлал, боловсрол, хүрээлэн буй орчин зэрэгт хөрөнгө оруулалт хийдэг байна.

Лаурен Пауэлл Жобс нөхрийнхөө өвлүүлж үлдээсэн хөрөнгийг хүүхдүүддээ үлдээх сонирхолгүй гэдгээ илэрхийлжээ. Эмерсоны хамтын нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, Apple компаний гүйцэтгэх захирлын бэлэвсэн эхнэр тэрээр энэ тухайгаа Нью Йорк Таймс сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан юм. 

Тэрээр “Дэвид Геллес нь Жобсын хөрөнгийг үр дүнтэй хуваарилах, хувь хүн болон олон нийтийг тогтвортой аргаар хөгжүүлэхэд амьдралаа зориулсан...” харин гэр бүлийн эзэнт гүрнийг байгуулах төлөвлөгөөгүй хэмээн хэлжээ. Иймээс ч “Би өв уламжилсан баялаг бүтээх сонирхолгүй, миний хүүхдүүд ч үүнийг мэднэ”, “Стив ч гэсэн ижил үзэл бодолтой байсан. Би хэдий удаан амьдарна, энэ бүх хөрөнгө надтай хамт дуусна” гэжээ.

Тэрээр их хэмжээний хөрөнгө хуримтлуулах нь “нийгэмд аюултай” гэж үздэг. Рокфеллерийнхэн, Фордийнхон зэрэг 19, 20 дугаар зууны гэр бүлүүдийг жишээ болгон дурдсан байна. “Хэдхэн хувь хүн олон сая хүмүүсийн хөрөнгийг нийлүүлсэнтэй тэнцэх асар их баялагийг хуримтлуулах нь зөв зүйл биш, үүнд шудрага зүйл огт байхгүй” гэжээ.

2011 онд Стив Жобс нас барахад,  түүний гэргий нөхрийнхөө Apple, Disney компанийн хувьцааг өвлөж 24 тэрбум долларын хөрөнгөтэй болсон гэж Bloomberg Billionaires Index мэдээлжээ. 2004 онд тэрээр Эмерсон Коллективийг үүсгэн байгуулж боловсрол, цагаачлал, хүрээлэн буй орчинд чиглэсэн үйл ажиллагаа явуулж буй.

Пауэлл Жобс 2016 онд Эмерсоны хамтын нийгэмлэгийн санг 1.2 тэрбум долларын хөрөнгөөр ихэвчлэн Disney-ийн хувьцаагаар байгуулсан гэж Forbes мэдээлжээ. Тэрээр гар бууны хяналт зэрэг үйл хэрэг дээр ажилладаг бөгөөд улс төрийн кампанит ажилд сая саяыг өгчээ. 

Цахиурын хөндийн бусад олон тэрбумтнуудаас ялгаатай нь Пауэлл Жобс Уоррен Баффет, Билл, Мелинда Гейтс нарын санаачлан боловсруулсан Өгөх амлалтанд гарын үсэг зураагүй байна. Гарын үсэг зурсан хүмүүс баялгийнхаа ихэнх хэсгийг филантропид өгөхийг амладаг.

Эх сурвалж: BUSINESS INSIDER