Ноён Фэльтмэн Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо тэргүүтэй өндөр дээд албан тушаалтнуудтай уулзана гэж НҮБ-ын төлөөлөгч Стефан Дуяррич мэдэгдлээ. Өргөн сэдвээр хэлэлцэнэ гэснээс өөр нарийн мэдээлэл тэрбээр өгсөнгүй. Умардаас өнгөрсөн лхагва гарагт дахин нэг пуужин хөөрсний дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс яаралтай хурал зарласан. Тэр үеэр ноён Фэльтмэн Умард Солонгосын НҮБ дэх биет төлөөлөгч Жа Сун Намтай уулзсан байна. 

Тэрбээр Солонгосын хойг руу айлчлахаас өмнө БНХАУ-ын нийслэл Бээжин хотод очиж , тус улсын Засгийн газрын төлөөлөгчидтэй мөн асуудлаар хэлэлцэнэ гэв. Умард Солонгост очихдоо НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийг санал болгож цөмийн зэвсэг, пуужингаар өдөөн турхирахаа болихыг шаардах аж.