МОСКВА. /TASS/. Манай улс НҮБ-ын эмэгтэй энхийг сахиулагчдын дэлхийн дахины сүлжээг байгуулахаар төлөвлөж байна хэмээн Германы Батлан хамгаалахын сайд Урсула фон дер Ляйен НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр мэдэгджээ.

“Амин чухал нөхцөл байдалд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг оролцоо, нөөц бололцоог нэмэгдүүлэхийг хүсэж байвал тэдний үйл ажиллагааг таниулан мэдүүлэх нь амжилтанд хүрэх түлхүүр болох юм. Залуу үеийнхэнд өөрийн түүхээ ярьж, туршлагаа хуваалцаж чадах амжилттай яваа эмэгтэйчүүдийн үзүүлэх үлгэр жишээ бидэнд хэрэгтэй байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.  

Энх тайвныг сахиулахад эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг оролцооны талаарх Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан Нью-Йорк хотод өнгөрсөн пүрэв гарагт болжээ.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг