АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-д суугаа тус улсын төлөөлөгч Никки Хейлиг албан тушаалаас нь огцруулсан тухай “Axios” цахим хуудсанд эх сурвалжуудын мэдээллээс иш татан бичжээ.

Никки Хейли албан тушаалаасаа огцрох талаараа Трамптай өнгөрсөн долоо хоногт Цагаан ордонд ярилцсан болохыг эх сурвалжууд мэдээлж байна. Америкийн Ерөнхийлөгчийн тамгын газрын олон ажилтан энэ мэдээг сонсоод гайхсан гэж “Axios” цахим хуудсанд онцлон тэмдэглэжээ.

Дональд Трампын хэлснээр, Хейли оны эцэст огцрох бөгөөд үүний дараа тэрбээр ерөнхийлөгчийн тамгын газарт өөр албан тушаал хаших аж. “Оны эцэст амрах хүсэлтэй байгаагаа Хейли надад зургаан сарын өмнө хэлсэн” гэж Трамп дурджээ.

Никки Хейлигийн оронд томилох таван нэр дэвшигчийг АНУ-ын Ерөнхийлөгч судалж байгаа аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг