2019 болон 2020 онд дэлхийн эдийн засаг өсөлтийн хурдаа хэвээр хадгалж, энэ үзүүлэлт ойролцоогоор 3 орчим хувиар өсөх төлөвтэй байна гэж НҮБ мэдээлэв.

Дэлхийн эдийн засгийн өсөлтөд хэд хэдэн сорилт тулгарахыг НҮБ-ын Дэлхийн эдийн засгийн 2019 оны төлөв байдлын тайланд мэдээлээд, 2030 он гэхэд ядуурлаас бүр мөсөн ангижрах НҮБ-ын зорилтод хүрэхийн тулд яаралтай, тодорхой бодлого хэрэгтэй байгааг онцлон тэмдэглэсэн байжээ.

Уг тайланд мэдээлснээр, 2018 онд 3.1 хувьд хүрсэн дэлхийн эдийн засгийн өсөлт 2019, 2020 онд мөн 3 орчим хувиар өсөх ажээ.

“Өсөлт бол эмзэг үзүүлэлт, олон тодорхойгүй байдал болон эрсдлүүд оршсон хэвээр байна. Бид 2008-2009 оны санхүүгийн хямралын үр дагавраас өдийг хүртэл бүрэн ангижраагүй байна” гэж НҮБ-ын Эдийн засгийн асуудал хариуцсанUNCTADдахь Даяарчлал, хөгжлийн стратегийн газрын дарга Ричард Козуль Райт хэлсэн байна.

“Африк тивийн орнууд ядуурлыг бууруулах зорилгодоо хүрэхийн тулд эдийн засгийн өсөлтөө хоёр оронтой тоонд хүргэх шаардлагатай байна” хэмээн уг тайланд тэмдэглэжээ.

Мөн дэлхийн эдийн засагт тулгамдах томоохон эрсдлүүдэд Герман, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал, Италийн банкны систем, Их Британийн “Brexit”, худалдааны маргаан болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө зэргийг нэрлэсэн байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Reuters