Ебаримт сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны наймдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ. 

Энэ удаагийн тохирлоор

  • 50 мянган төгрөгийн азтан 19,447
  • 200 мянган төгрөгийн азтан 1,970
  • Нэг сая төгрөгийн азтан 196
  • 5 сая төгрөгийн азтан 21
  • 10 сая төгрөгийн азтан 1 тодорлоо.

Энэ удаагийн тохирлоор супер шагналын азтан тодорсонгүй.