Өчигдөр буюу 2018 оны  10 дугаар сарын 21-ний  өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны  тохиролд нийт 21,244,001 баримт хамрагдсанаас: 

  • 5 сая төгрөгийн 20
  • 1 сая  төгрөгийн 215
  • 200 мянган төгрөгийн 1895
  • 50 мянган төгрөгийн  19237 баримт тус тус тохиролд таарч, нийт 21.368 иргэн азтан болжээ. 

Сугалаанд 2018 оны 9 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийгдсэн 2018 оны 10 дугаар сарын 20-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн баримтуудыг хамруулжээ. 

Харин  энэ удаа 34204008 тоот супер шагналын азтан тодорсонгүй.