НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирол өчигдөр явагдлаа.

Тус тохиролд 2020 оны 11 дүгээр сарын 01-30-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийж, ибаримт системд бүртгүүлсэн нийт 25.132.077 баримт хамрагджээ.

 Тохирлоор:

  • 30.000 төгрөгийн азтан - 22.642
  • 100.000 төгрөгийн азтан - 2.262
  • 1.000.000 төгрөгийн азтан - 237
  • 3.000.000 төгрөгийн азтан - 25
  • 5.000.000 төгрөгийн азтан - 1   тодорлоо.

Энэ удаагийн тохирлын супер шагнал 50 сая төгрөг байсан бөгөөд супер азтан тодорсонгүй.