НӨАТ-ын урамшууллын 2021 оны 02 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр буюу 02 дугаар сарын 21-нд Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 

Уг тохиролд 2021 оны 01 дүгээр сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийж, өчигдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн төлбөрийн баримтууд хамрагдана. 

Баримтаа амжиж бүртгүүлсэн иргэн та НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан болох боломжтой.