НӨАТ-ын буцаан олголтыг анх удаа улирлаар олгож эхэллээ. Иргэд өмнө нь жилд 1 удаа буцаан олголтыг авдаг байсан бол энэ жилээс эхлэн жилд 4 удаа буюу улирал бүр авдаг болж байна

Ингэснээр 869,000 иргэн 35.8 тэрбум төгрөгийг авч байна. 

Хэрвээ та нэгдүгээр улиралдаа НӨАТ-ын баримтаа и баримт апп-даа оруулж амжаагүй бол хэрэггүй болсон гэсэн үг биш шүү. Та бүхэн баримтаа апп-паа уншуулаад дараагийн улирлын урамшуулалдаа багтаан авч болох нь ээ.