Нэмэгдсэн өртгийн албан татварын 2019 оны буцаан олголтын урамшууллыг энэ сарын 10-наас иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн.

2019 онд 911707 татвар төлөгч иргэнд 148.6 тэрбум төгрөгийг буцаан олгохоос хоёрдугаар сарын 21-ний байдлаар 882814 иргэнд 144.3 тэрбум төгрөгийг олгожээ. Энэ нь буцаан олголт авах нийт иргэний 96.8 хувь нь аж.

Хэрвээ та буцаан олголтоо аваагүй бол дараах зааврын дагуу мэдээллээ залруулан баталгаажуулалт хийнэ үү.