2019 оны НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөас буюу хоёрдугаар сарын 10-наас иргэдийн дансанд шилжүүлнэ гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.

Тэгвэл өнөө өглөө зарим иргэдийн /ХААН банкны харилцагчдын/ НӨАТ-ын буцаан олголт дансанд нь оржээ.

Энэ удaa 912 мянган иргэн 148 тэрбум төгрөгийг буцаан авах аж. Цаашид НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг улирал бүр олгох бөгөөд  2020 оны I улирлын буцаан олголтын мөнгийг дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөжээ.