Энэ жил 912,000 иргэн буцаан олголт авч байна. Энэ нь өнгөрсөн жилээс 115,000-аар нэмэгдсэн тоо юм.  Буцаан олголтыг ирэх долоо хоногийн эхээр олгож эхлэх аж.

Зарим худалдаа үйлчилгээний байгууллагууд бараа бүтээгдэхүүний НӨАТ-ын баримтыг өгөлгүйгээр өөрсдөө цуглуулж байгаад бүртгүүлдэг зөрчил нэлээн илэрсэн байна.

Нэг иргэн жилд дунджаар 410 орчим баримт бүртгүүлдэг байна. Гэтэл нэг өдрийн дотор 8300 баримт бүртгүүлсэн тохиолдол ч гарсан аж. Мөн нэг өдөрт хэдэн зуугаар бүртгүүлсэн тохиолдол нэлээн хэд гарсан бөгөөд шалгаж үзэхэд тухайн компанийн захирал болон нягтлангууд иргэдэд өгөөгүй баримтаа өөрдсийнхөө болон хамаарал бүхий хүмүүсийнхэээ нэр дээр бүртгүүлсэн нь илэрсэн гэж ҮТЕГ-аас мэдээллээ.

Зочид буудалд ажилладаг иргэн гэхэд 80-аад сая төгрөгийн баримтыг бүртгүүлсэн тохиолдлыг ч илрүүлсэн гэв.

Мөн автомашин борлуулсан иргэн НӨАТ-гүй зарсан ч хил гааль дээр төлсөн НӨАТ-ыг буцаан авах зэрэг зөрчлүүд байсан тул хяналт шалгалтууд хийгдээд арилгах чиглэлээр ажилласан.  Энэхүү зөрчлүүдийг и баримт систем өөрөө илрүүлдэг байна.