НӨАТ-ын урамшууллын 2019 оны 12 дугаар сарын сугалааны тохирол маргааш буюу 12 дугаар сарын 15-ны ням гарагт 18.45 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2019 оны 11 дүгээр сарын 01-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа энэ сарын 14-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. 

Энэ удаагийн тохирлын супер шагнал 50 сая төгрөг.