НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирол өнөөдөр буюу хоёрдугаар сарын 21-нд явагдлаа.

Тус тохиролд 2021 оны 01 дүгээр сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийж, Ибаримт системд бүртгүүлсэн нийт 25.724.752 баримт хамрагджээ.

Тохирлоор:

  • 30.000 төгрөгийн азтан - 23.424
  • 100.000 төгрөгийн азтан - 2.223
  • 500.000 төгрөгийн - 239
  • 1.500.000 төгрөгийн азтан - 27
  • 3.000.000 төгрөгийн азтан - 3 тодорлоо.
  • 20.000.000 төгрөгийн азтан тодорсонгүй.

Энэ удаагийн тохирлын супер шагнал 30 сая төгрөг байсан бөгөөд супер азтан тодорсонгүй.