Нэмэгдсэн өртгийн албан татварн буцаан олголтыг энэ оноос эхлэн улирал бүрт олгож байгаа. 2020 оны нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард олгосон. Хуваарийн дагуу хоёрдугаар улирлын буцаан олголтыг энэ сард иргэдийн дансанд шилжүүлнэ. 

Ингэхдээ албан татвар төлөгчид буцаан олголт олгохгүй байх нөхцөл бий.

Үүнд:

НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журамд заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй. 

Албан татвар төлөгчид  нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг олгох явцад тухайн татвар төлөгчийн нэгдсэн системд бүртгүүлсэн баримт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй.

 Лавлах утас: 1800-1288, 75777507