НӨАТ-ын урамшууллыг сугалааны ээлжит тохирол өчигдөр/07.22/ явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны зургаадугаар сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулсан юм. Харин  энэ сард супер шагналын эзэн тодорсонгүй. 

 Уг тохирлоор: 

  • 50 мянган төгрөгийн азтан 18,590
  • 200 мянган төгрөгийн азтан 1,872
  • Нэг сая төгрөгийн азтан 188
  • 5 сая төгрөгийн азтан 16
  • 10 сая төгрөгийн 3 азтан тодорлоо.

Дараагийн тохирол ирэх сарын 19-нд болно.