НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалааны тохирол өчигдөр Боловсрол телевизээр шууд явагдлаа. 

Энэ удаагийн тохиролд иргэдийн 06 дугаар сарын 01-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийж, Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн нийт 30.087.473 баримт хамрагдав. 

Үүнээс:

  • 30.000 төгрөгийн азтан 29.956
  • 100.000 төгрөгийн азтан 3.030
  • 1 сая төгрөгийн азтан 319
  • 3 сая төгрөгийн азтан 39
  • 5 сая төгрөгийн азтан 4 
  • Супер шагнал буюу 30 сая төгрөгийн нэг азтан тодорлоо.

Супер сугалааны дугаар 84204283.