НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2018 оны тавдугаар сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн 21,272,728 ширхэг НӨАТ-ын баримтыг хамруулжээ.

 Уг тохирлоор:
 

  • 50 мянган төгрөгийн азтан 19,134
  • 200 мянган төгрөгийн азтан 1,944
  • Нэг сая төгрөгийн азтан 192
  • 5 сая төгрөгийн азтан 26
  • 10 сая төгрөгийн 2 азтан тодорч, нийт 21298 хүн азтан боллоо.  Харин супер азтан тодорсонгүй.

Та азтан болсон эсэхээ ebarimt.mn сайт болон ebarimt  аппликейшнээр орж шалгана уу. Супер шагнал буюу 50 сая төгрөгийн сугалаанд 55622553 дугаар гарсан ч  баримт тохирсонгүй.