Өчигдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2019 оны 06 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2019 оны 07 дугаар сарын 20-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 26,207,697 баримт хамрагдсанаас:
- 10 сая төгрөгийн 6
- 5 сая төгрөгийн 23
- 1 сая төгрөгийн 231
- 100 мянган төгрөгийн 2330
- 30 мянган төгрөгийн 23528 баримт тохиролд таарч, нийт 26,118 иргэн азтан боллоо.
Үндсэн сугалааны дугаар 27818931.
Супер азтан азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 25410684.
Эх сурвалж: Татварын ерөнхий газар