Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн их наадмын хос медальтан, ДАШТ-ий хүрэл медальтан, улсын заан Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэх наадам энэ ням гаригт болох гэж байгаа билээ.  Булган аймгийн Сайхан суманд болох энэ наадмаар азарга, их насны морь уралдаж, 32 бөхийн хүчит барилдаан, шагайн харвааны тэмцээн болно.


Хүндэтгэлийн наадмын хөтөлбөр:

08:30 цаг – Азарганы уралдаан /эрлийз адуу уралдуулахгүй /
10:00 цагт -  Азарга барих
11:00 цагт – Баяр наадмын нээлтийн ажиллагаа
11:20 цагт – Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
11:20 цагт – Шагайн харвааны нээлтийн ажиллагаа
13:00 цагт – Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа
13:30 цагт – Их нас шуух
14:00 цагт – Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэх
15:00 цагт – Их насны морьд барих
15:40 цагт – Хүчит бөхийн барилдааны гурвын даваа
16:30 цагт – Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа
17:00 цагт -  Түрүүлж, айрагдсан хурдан морьдыг цоллох
17:30 цагт – Хүчит бөхийн барилдааны тавын даваа
17:50 цагт – Шагайн харвааны шагнал гардуулах
18:00 цагт – Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа
18:15 цагт – Үзүүр түрүүний бөхийн барилдаан, шагнал гардуулах ёслол
18:30 цагт – Баяр наадмын хаалт
18:30 цагт – Монголын хошин урлагийн Макс продакшны тоглолт
21:00 цагт -  Баяр наадмын үдшийн цэнгүүн