Монголчуудын олимпийн түүхэнд анхны хос медальтан болсон, ард түмний хайртай аварга Н.Түвшинбаяр тав дахь хүүхдээ, бяцхан охиноо өлгийдөн авчээ. Аваргын гэргий Б.Оюунбилэг гурван жилийн өмнө “Алдарт эх”-ийн хоёрдугаар одонг төрийн ордонд гардан авч байсан юм. Шинэ хүн мэндэлснээр их аваргынх 2 хүү 3 охинтой өнөр гэр бүл болж буй.

Аварга Н.Түвшинбаяр хайртай хань Б.Оюунбилэгтээ “Миний амьдралын утга учир чи минь юм шүү дээ. Анх чамдаа дурлаж, хайрлаж байхдаа амьдрал өөрөө дасахын аялгуутай хайр байдаг юм байна гэдгийг би энэ биеэрээ мэдэрсэн юм. Чамдаа болон хөөрхөн үрсдээ хязгааргүй их хайртай шүү” хэмээн өөрийн фэйсбүүк хуудастаа бичиж байсан юм.