Мэргэжлийн бокст хүч үзэхээр АНУ-ыг зорьсон Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт тулаанууддаа ялалт байгуулж амжилттай тоглож байгаа билээ.

Тэрбээр сүүлд өмсгөлөө сольсон бөгөөд энгэртээ боксын спортод хөтлөн оруулсан багш Д.Банди агсныхаа хөргийг залсан байна. Мөн шорт дээрээ “R.I.P Coach D.Bandi” хэмээн бичжээ. Энэ бол их спортод хөтлөн оруулсан багшдаа үзүүлж буй том хүндэтгэл юм.


Боксын спортынолимп, дэлхийн анхдагчид, аваргууд, медальтнуудыг төрүүлсэн Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди агсан амьд ахуйдаа "Би Т.Төгсцогтод итгэдэг. Тэр бокс тоглох төрөлхийн гоц авъяастай хүү" хэмээн ярьж байсан билээ.