KING TUG хэмээх нэрээр тулалддаг, Монгол улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын спортод амжилтаа түүчээлсээр яваа билээ. 

Тэрбээр энэ удаад WBC болон IBO холбооны дэлхийн аварга болж байсан, WBC-ийн чансааны 57,2 кг жинд хоёрдугаарт бичигдэж буй Доминикан улсын боксчин Клаудио Марреротой тулалдахаар болжээ.

Тулааныг 2019 оны нэгдүгээр сарын 26-нд Нью-Йорк хотын "Barclays Center” ордонд зохион байгуулах аж. Мэргэжлийн боксын рингэнд 10 тулаан хийж бүгдэд ялалт байгуулаад буй Н.Төгсцогтын хувьд энэ удаагийн тулаан карьерынх нь хамгийн чухал тулааны нэг юм. Учир нь Н.Төгсцогт-Маррерогийн "дуэль"-д хэн ялсан Дэлхийн аварга цол, бүсний төлөө тулалдах эрхтэй болно.

Тэрбээр IBO буюу Олон улсын боксын байгууллагын Топ 100 жагсаалтын 5-д эрэмбэлэгдээд байна.