МОСКВА. /РИА Новости/. Ирэх бямба гарагт болох “Шар хантаазтнууд”-ын ээлжит жагсаал цуглааныг Парисын Эх дагинын сүмийн ойролцоо хийхийг цагдаа нар хоригложээ.

Аюулгүй байдлын үүднээс тус газрын ойр орчимд жагсаал цуглаан хийхийг хориглосон байна. Түүнчлэн Елисейн талбайд жагсаал цуглаан хийхйг ээлжит удаагаа хоригложээ. 

Нотр-Дамын сүмд дөрөвдүгээр сарын 15-ны орой гал гарсан бөгөөд маргааш өглөө нь бүрэн унтрааж чадсан юм. Сүмийн дээд хэсэгт хийж байсан засварын ажлын явцад гал гарсан байж магадгүй байна. Түймэрт сүмийн орой, цаг, дээврийн ихэнх хэсэг сүйджээ.

Татвар болон шатахууны үнийг нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн “Шар хантаазатнууд”-ын томоохон хэмжээний жагсаал цуглаан өнгөрсөн 11 дүгээр сарын дундуур эхэлсэн юм. Францын удирдлага нөхцөл байдлыг намжаах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээ мэдэгдсэн хэдий ч эрх баригчдын нийгмийн бодлогод сэтгэл хангалуун бус байгаа хүмүүс улс даяар жагсаал цуглаан хийсээр байгаа юм.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг