Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Фи Си Вай” ХХК-ийн ноолуур, нэхмэлийн үйлдвэрийн хашаанд манаач Д-ийн 4 ханатай гэр шатаж 63, 49 настай хоёр хүн түлэгджээ.

Галын улмаас тус компанийн Ниссан загварын машин мөн Приус-20 загварын автомашин тус тус шатсан байна.

Гал сөнөөгчид 6 минутын дотор 4 км замыг туулан 12:41 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан аж. 

Уг гал түймэрт 63 настай иргэн Д-ийн толгойн хэсэг, 49 настай, эмэгтэй Ц-ийн толгойн хэсэг, 2 гар, нурууны хэсэг түлэгдсэн байсныг НЯТТТ-д шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ мэдээллээ.