Нийслэлийн Соёл, урлагийн газар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан тай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг сар бүрийн эхний долоо хоногийн бямба гарагт уламжлал болгон зохион байгуулдаг. Нийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцон уншдаг тус өдөрлөг маргааш буюу есдүгээр сарын 2-ны өдрийн 12:00-14:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болно.