МОСКВА/РИА Новости/. Цуврал номнуудынх нь сүүлийн хоёр ном нь “Хаадын тоглоом” цувралын сүүлд гарсан үйл явдлуудыг давтана гэдэгт итгэлтгүй байгаагаа “Гал мөсний дуун” цуврал романы зохиолч Жорж Мартин илэрхийлжээ.


Номын утга санааг 8 цувралд багтаасан “Хаадын тоглоом” цувралыг бүтээсэн Дэвид БениоффДэниел Бретт Уайсс нараас илүү өөр нөхцөлд ажилладаг гэдгээ Жорж Мартин цохон тэмдэглэжээ. 


“Илүү их хуудас бичих шаардлагатай болвол би бүлэг болон үйл явдлуудыг нэмнэ. Цуврал романыг уншсаны дараа уншигчид болон цувралын шүтэн бишрэгчид өөрсдөө дүгнэлт хийх боломжтой болно” хэмээн тэрбээр блогтоо тэмдэглэсэн байна.  



“Хаадын тоглоом” цувралыг зохиолч Жорж Мартины романаас сэдэвлэн бүтээсэн юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг