Номин супермаркетийн хүнсний ногооны тасаг муудсан лооль, манжин худалдаалж байна гэсэн гомдлыг Чингэлтэй дүүргийн оршин суугч МХГ-т илгээжээ.

Гомдлын мөрөөр УИД-ийн Номин супермаркетын салбарт холбогдох чиглэлийн улсын байцаагчид хяналт шалгалт хийжээ. 

Шалгалтаар байгууллагын дотоод хяналт шалгалтын хүлээсэн үүргийн дагуу ажилтан бараа бүтээгдэхүүнийг шалгаж хүлээн аван худалдаанд нийлүүлдэггүй зөрчил илэрсэн талаар МХГ мэдээлэв. Уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.2-р зүйлийн 1.2 дах заалтаар торгуулийн арга хэмжээ аван эрх бүхий албан тушаалтны хугацаатай албан шаардлага хүргүүлж, зөрчлийг таслан зогсоож ажилласан байна.


МХГ-ын шалгалтын үеэр байцаагчийн авсан зургийг ашиглав