Нийслэлийн засаг даргын тамгын газар, "Уншлагыг дэмжих 2021" төсөл, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулж буй "Ulaanbaatar Book Fair-2019" номын яармаг худалдаа өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ.

Энэ сарын сарын 23, 24, 25-ны өдрүүдэд үргэлжлэх тус номын яармаг худалдаанд хэвлэлийн компани, номын худалдааны байгууллагууд бүх номоо хямдралтай үнээр худалдаалж буй юм. Мөн номын хорхойтон та уншихыг хүссэн номоо зохиолчийнх нь гар дээрээс шууд худалдан авах боломжтой.

Өөрөөр хэлбэл, хэвлэлийн компаниуд болон зохиолчид тус яармаг худалдаанд оролцож бүх номоо 20-30 хувийн хямдралтай үнээр худалдаалж байна.