“Book Cafe Mongolia” бүлгэм, "Номын жор" клубээс зохион байгуулж буй “Номын жор” чуулган энэ сарын 15-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулагдах гэж байна.

Энэ үеэр залуу, дунд, ахмад гурван үеийн уулзалт болох юм.

Мөн номыг хэрхэн "бүтээдэг" хийгээд хэрхэн зөв арга техникээр "үр бүтээмжтэй унших" тухай, хувийн санхүүгээ хэрхэн базах хийгээд "тархины блок"-оо гаргах тухай, тэг цэгээс хэрхэн "тэмүүлэх" тухай, номд шимтсэн үнэн түүхээ, номоос хэрхэн өөрийн "би"-гээ бүтээсэн тухай сонирхолтой 6 илтгэл, "номын жорыг хэрхэн бүтээх", хийгээд "номын хүн байх"-ын тухай 2 хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Хөтөлбөр:

ИЛТГЭЛ:

1. Тодко Самсон "Тэг цэгийн тэмүүлэл" намтарчилсан илтгэл   (Зохиолч, сэтгүүлч) 

2. Д.Ганзориг "Баримтат номын үнэ цэн"  (Арвис паблишингийн захирал, Анридын хамтран үүсгэн байгуулагч)  

3. Г.Лхагваа "Хүн судлал"  (Шинжлэх ухааны доктор, профессор)  

4. Д.Энхтүвшин "Номд шимтсэн миний түүх"  (Шарк,  М Си Эс группын дэд ерөнхийлөгч) 

5. Х.Хатанбаатар "Уншихуйн гайхамшиг" (Оюун ухааны академийн захирал, багш) 

6. Г.Мөнгөн "Тархины блок" (Санхүүгийн зөвлөх, Лектор) 

Хэлэлцүүлэг: 1 

НОМЫН ЖОРЫГ БҮТЭЭХ НЬ 

Хөтлөгч: До.Цэнджав (Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч)

Зочин: Ломбын Нямаа (Соёлын гавьяат зүтгэлтэн, багш)

Зочин: М.Уянга (Уншигч)

Хэлэлцүүлэг: 2

НОМЫН ХҮН

Хөтлөгч: Б.Базарсүрэн (Номын жор сангийн тэргүүн) 

Зочин: Л.Дашням (Доктор, профессор)

Зочин: П.Наранбаяр (Олон улс судлалын доктор) 

Зочин: Ч.Ганжавхлан (Лантуун дохио ТББ-ын тэргүүн)