Ажил амьдрал гээд ядраад унтсан ч нэг л амарсан болж өгөхгүй байна уу? Тэгвэл унтахаас өмнө юу идэж болох болоод болохгүй талаар та энэ нийтлэлээс мэдээрэй.

Унтаж амрах гэдэг нь тансаглал бус харин амьдрахад агаар нэн чухал байдаг шиг л өндөр хэрэгцээтэй зүйл билээ. Унтах нь тархины эрүүл мэнд, тэр тусмаа суралцахуйн үйл ажиллагаа, зүрх болоод судасны хэвийн ажиллагааг ч хангахад чухал оролцоотой. Мөн өлсгөлөн болон цатгалан мэдрэмжийг дамжуулаг дааврууд ч нойртой холбогдох ба нойр дутуу үед ердийнхөөс илүү өлсөх мэдрэмж мэдрэгддэг гэнэ. 

Түүнээс гадна нойр нь бидний бие дааврын инсулинд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхэд нөлөөлдөг юм. Тиймээс урт хугацаанд нойр дутуу явахад цусан дахь глюкозын хэмжээ өсч, улмаар чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлал нэмэгддэг байна. Басхүү дархлааний тогтолцоогоо ч мартаж болохгүй. Өдөрт 7-8 цагийн нойр авч чадахгүй байх нь дархлаа тогтворгүйжихэд хүргэдэг. 

Биднийг сайн унтаж амрахад маш олон зүйл нөлөөлдөг. Каффейний хэрэглээнээс өгсүүлээд дэвшилтэт технологийн төхөөрөмжүүд, хоол хүнс гээд л тоочоод барагдахгүй. Тэгвэл чанартай нойр авахад ямар хоол хүнс тус хийгээд ус болдогтой танилцья.


1. Каффейн 

Vector
Бид бүгдэд л тохиолддог зүйл. Их үдийн үед, ажил тарахаас 1, 2 цагийн өмнө хамаг эрч хүч чинь шавхагдаад анхаарал чинь ажилдаа төвлөрч өгөхгүй, эвшээлгэсээр байх ч ажил тарах болоогүй эсвэл тарлаа гэхэд хүүхдүүдээ цэцэрлэгээс нь авах цаг болж байдаг. Аргаа барахдаа халуун кофе чанаад уучихна. Энэ нөхцөлд та "Ганц аяга кофе унтахад нөлөөлнө гэж юу байх вэ?" гэж боддог эндүүрчээ. 

Кофег уусан даруй эрч хүч орчихгүй ч ямар нэг хүч таныг эвшээлгэж, нойрмоглохыг таслан зогсоож, кофе ууснаас хэдэн цагийн дараа ч үйлчилгээ нь гаралгүй байж байдаг юм. Улмаар таны их үдэд уусан кофе тийнхүү таны үдшийн нойрыг үргээх хүчин зүйл нь тэр. 

Хүн бүр хоорондоо адилгүй бөгөөд хүн бүрийн бие каффейнийг боловсруулахдаа өөр өөр байдаг ч ихэнх тохиолдолд их үдийн үед каффейнтай бүтээгдэхүүн хэрэглэсэн хүмүүс унтаж чадахгүй хөрвөөх нь элбэг. 

Тиймээс каффейний хэрэглээгээ анхаарч байх хэрэгтэй. Өөрийн биеийн онцлогийг ажиглан хэдэн цагаас хойш хэрэглэсэн каффейн таны нойронд нөлөөлж байна вэ гэдгийг анзаараад үзээрэй. Мөн каффейн бидний мэдэхээс ч олон бүтээгдэхүүнд, жишээлбэл, кола, комбуча, зарим төрлийн цай, спортын болоод энергийн ундаа, хийжүүлсэн ус гээд бүгдэд нь агуулагдаж байдаг юм. 


2. Шоколад

Хүнд хэцүү өдрийн төгсгөлд ганц хоёр нүд шоколад амтархан идээд нойрсох ч бас таатай шүү. Гэвч хэрэв та каффейнд мэдрэг бол 3 нүд шоколад идэх эсвэл ганц аяга халуун шоколад уух төдийд л таны нойрыг сэргээж болно. Шоколадаар бүрсэн зайрмаг ч үүнд хамаарна. 


3. Элсэн чихэр

Элсэн чихэр болоод чихрийн төрлийн амттангууд шүдний хорхойноос эхлээд л жингийн илүүдэл хүртэл олон олон өвчин эмгэгтэй холбогдож ирсэн. Тэгвэл элсэн чихэр нь таны нойронд нөлөөлөх ч чадвартай гэнэ шүү. 2016 онд хийгдсэн нэг судалгаагаар, сахрын хэрэглээ өндөртэй хүмүүс илүү богино нойртой бөгөөд шөнө дунд олон удаа сэрдэг гэсэн дүгнэлт гарчээ. 


4. Алкохол

Ихэнх хүмүүс унтахын өмнө нэг хундага дарс эсвэл шар айраг уух нь унтахад тустай гэж үздэг. Алкохол нь бага хэмжээгээр уухад тайвшируулам мэдрэмж өгдөг ч их хэмжээгээр уусан тохиолдолд таны нойронд сөргөөр нөлөөлнө. 

Хангалттай нойр авч чаддаг хүмүүсийн хувьд л гэхэд ганц шил шар айраг, хундага дарс нь чангаар хурхирах шалтгаан болно. 


5. Халуун ногоотой хоол

Бидний ихэнх нь цээж хорсуулах зовиурыг мэднэ. Уг зовиурыг өдөөх нэг хүчин зүйл нь халуун ногоо болон хүчиллэг ихтэй хоол хүнсийг оройн цагаар идэх юм. Хэрэв та унтахаар хэвтэхдээ үргэлж цээж хорсох звиур мэдэрдэг бол унтахаас 2-3 цагийн өмнө юм идэхгүй байх аргыг хэрэгжүүлээд үзээрэй. 


6. Тослог ихтэй хоол

Тослог, өөх, уураг ихтэй бүтээгдэхүүнүүдийг боловсруулахад ихээхэн хугацаа зарцуулагддаг. Хэрэв та хэвтэхийн өмнө тэдгээр хүнсийг идвэл таны бие шингээх гэж маш их ачааллах бөгөөд тайван унтахад тань төвөг учруулж байдаг байна.

Бидний амтархан иддэг хоол хүнс шөнө оройн нойронд маань ч нөлөөлдөг болохыг мэдлээ. Тэгвэл одоо сайхан амрахад ямар хүнс тусладагтай танилцацгаая.

1. Усан үзэм

Байгалаасаа чихэрлэг, зүрхэнд ээлтэй хүнс болох усан үзэм нь мелатонин хэмээх бодис агуулдаг бөгөөд тухайн бодис нь бидний нойрыг зохицуулагч даавруудад эерэгээр нөлөөлдөг ажээ. Тиймээс унтахын өмнө бялуу, зайрмаг гэх мэт чихэрлэг бүтээгдэхүүнүүдээс татгалзан усан үзэм нэг нэгээр нь идээрэй. 

2. Сүү

Сүү нь бие дэх серотониныг дэмжигч амино хүчлийг агуулдаг. Унтахын өмнө нэг аяга сүү уух нь таныг илүү амгалан нойрсоход туслаад зогсохгүй таны мэдрэлийг тайвшируулах онцлогтой. Хэрэв та малын гаралтай сүүн бүтээгдэхүүнд харшилдаг бол самрын гаралтай сүүг уугаад үзээрэй.

3. Загас

Яргай, хулд, тул зэрэг тослог ихтэй загас нь оройн хоолонд идэхэд нэн тохиромжтой. Омега-3 болон Д витаминаар баялаг эдгээр загасны мах нь мэдрэлд нөлөөлөн, тайвшируулдаг байна. Түүнчлэн зөвхөн амгалан нойрсохдоо ч бус ердийн амьдралдаа 7 хоногт 2-3 удаа загасны мах идэж байх нь хүний биед хэрэгтэй шим бодисыг ямар ч витамины тусламжгүй нөхөх боломжийг олгодог аж.

4. Давжаа интоор

Хэрэв та исгэлэн амттанд дуртай бол давжаа интоорыг унтахын өмнө идээд үзээрэй. Ахмад настангуудын дунд нэгэн судалгаа явуулж, ахмадын асрамжинд байдаг нэг л хүнд давжаа интоорын шүүсийг 14 хоногийн турш уулгахад бусдаасаа 84 минут илүү унтаж амардаг болсон байна. 


Эх сурвалж: Today