"Ногоон нүдэн лам", "Жаран цагаан хонь" номыг аудио хэлбэрээр M+ апп дээр энэ сарын 19-ээс эхлэн байршуулахаар болжээ. 

Энэ талаар тус номын зохиогч Цэдэвдамбын Оюунгэрэл "Энэ номоо дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууддаа хүртээмжтэй байдлаар хүргэхийн тулд эхлээд "Ногоон нүдэн лам" лам номыг аудио хэлбэрт оруулсан. "Жаран цагаан хонь" номын уншилт эхэлсэн. 12 дугаар сараас олны хүртээл болно" гэв.

Уг номын зохиогчийн эрхийг зөрчиж хулгайгаар ашиглах нь ихэссэн байна. Одоогоор тус номыг аудиогоор олон нийтэд албан ёсоор хүргэх эрхийг зөвхөн M+ апп эзэмшиж байгаа аж.

Иймээс тэрбээр оюуны өмчийг хүндэтгэн уг аппаас сонсох мөн хэвлэмэл хувилбараар уншихыг санал болголоо.