УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн санаачилгаар Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгт өчигдөр “Ногоон бэрс” шатрын клубыг нээжээ.

Энэ талаараа УИХ-ын гишүүн Б.Саранчимэг өөрийн цахим хуудаснаа "Дэмжиж, хамтарч ажилласан бүх хүмүүстээ баярлалаа. 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн өдрийг тохиолдуулан 146 дугаар цэцэрлэгийн хүүхэд багачууддаа оюуны спортоор хичээллэх нөхцөл боломжийг нь бүрдүүлж өглөө" хэмээн нийтлэсэн байна.