Анагаах ухаан, физилогийн салбарт энэ оны Нобелийн шагнал хүртсэн Тасуку Хонзё залуу судлаачдыг дэмжих зорилгоор шагналын мөнгөө их сургуульд хандивлахаар төлөвлөжээ.

Зарим төрлийн хорт хавдарт үр дүнтэй эмчилгээ хийх боломж олгосон дарлхлааны тогтолцооны хариу үйлдлийн хяналтын цэгүүдийг нээснийх нь төлөө түүнд уг нэр хүндтэй шагналыг олгохооор болсон байна.

Японы эрдэмтэн Тасуку Хонзё нь 1942 онд Киотод төрсөн бөгөөд 1966 онд Японы хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэгд тооцогддог Киотогийн их сургуулийн анагаах ухааны факультетыг төгсчээ. Профессор Тасуку Хонзё 1988 оноос хойш төрөлх их сургуульдаа ажиллаж байгаа юм.

Тэрбээр өнөөдөр сэтгүүчдэд ярилцлага өгөхдөө, өөрийн залгамжлагчдад туслахын тулд өөрийн ололт амжилт, эзэмшсэн зүйлээ сургуульдаа үлдээх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Харин Киотогийн их сургуулийн төлөөлөгчдийн мэдээлснээр, Тасуку Хонзё Нобелийн шагналын мөнгөө их сургуульдаа хандивлана гэж хэлсэн байна.

Үүний зэрэгцээ тэрбээр залуу судлаачдыг дэмжих сан байгуулах хүсэлтэй байгаа гэж төлөөлөгчид хэлжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг