СТОКХОЛМ. /TASS/. 2019 оны Нобелийн Энх тайвны шагналтнаар Этиоп улсын Ерөнхий сайд Абий Ахмед тодорлоо.  Түүнд "энх тайван тогтооход гаргасан хүчин чармайлт" болон олон улсын хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн энэхүү нэр хүндтэй шагналыг олгожээ.

Тэрбээр "Эритрей улстай хил дамнасан мөргөлдөөнийг шийдэхэд гаргасан санаачилгынхаа төлөө” энэ шагналыг хүртлээ гэж Норвегийн Нобелийн хорооны дарга Берит Райсс-Андерсенын мэдэгдсэн байна.

Нобелийн Энх тайвны шагнал нь XIX зууны эцсээр Шведийн үйлдвэр эрхлэгч, зохион бүтээгч Альфред Нобелийн гэрээслэн үлдээсэн таван шагналын нэг юм. Бусад шагналаас ялгаатай уг шагналыг гардуулах ёслол Нобелийн таалал төгссөн өдөр буюу 12 дугаар сарын 10-нд Стокхолмд бус Осло хотод болдог билээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг