"Г.Батхүү агсан Төрийн ордонд нас барсан хэргийг хянан шийдвэрлэхэд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр саад учруулсан. Иймд тус хэргийн процесс дуустал Н.Номтойбаяр гишүүнийг н.Есөнтөмөр, н.Эрдэнэбат нартай уулзахыг хориглож, таслан сэргийлэх арга хэмжээ авч өгөөч" гэсэн хүсэлтийг Нийслэлийн прокурорын газраас Шүүхэд гаргажээ.

Тус асуудлаарх шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. 

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр шүүх хуралдааныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд бүтэн дамжуулахыг хүссэн ч, шууд дамжуулах боломжгүй гэдгийг шүүгч мэдэгдсэнээр хуралдаан эхлэв.