Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы гаргасан саналын дагуу гишүүдийн олонхын саналаар Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлж, хууль сахиулах байгууллагад шалгахаар болсон билээ.

Тэгвэл түүнд Нийслэлийн Прокурорын ГазраасЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна.

Мөн таслан сэргийлэх арга хэмжээ авч, Монгол Улсын хилээр гарахыг түүнд холбогдох хэргийг шийдвэрлэж дуустал хязгаарлахаар шийдвэрлэсэн байна.


Н.Номтойбаярт УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсан хэрэгт худал мэдүүлэг өгсөн,  ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцын хүү Х.Тайвантай зодолдсон, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан зэрэг хэрэгт буруутган шалгаж байгаа юм.