УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Т.Есөнтөмөр, Б.Эрдэнэбат нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоолгожээ. Гэвч Шүүхээс прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.


Өмнө Н.Номтойбаярыг яллагдагчаар татаж мэдүүлэг авах мөрдөн шалгах ажилллагааны явцад хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор үндэслэн авсан.
Энэ удаа ч мөн уг үндэслэлээр саналыг ирүүлсэн байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.